2007-05-30
НУЛИМАСАА БҮҮ НУУ
Тиймээ, бид сэтгэлийн тэнхээний талаар энэ удаа ярина.
Эрхэм хүндэт уншигчдаа, би энэ удаагийн бичлэгээрээ хэн нэгний зовлонгоор тоглое гэж бодсонгүй ээ.
Магадгүй бидний хэнд ч тохиолдож болох гашуун хувь тавилангийн тухай өгүүлэхээр зорилоо.

Цэл залуухан хорин нэгэн насандаа хүнд өвчинөөр өвчилж, нэгэнтэй амьд явах найдлагагүй болсон ч сэтгэл хэмээх, хайр хэмээх, мөрөөдөл хэмээх, зорилго хэмээх үхэшгүй мөнхийн галт бамбарыг зүрхэндээ, сэтгэлдээ асааж чадсан нэгэн бүсгүйн тухай өгүүлнэ.

Эрхэм та нулимасаа бүү нуугаарай. Энд зөөлөн товшиж үзнэ үү. http://www.caak.mn/modules.php?name=Ne...
2007-05-29
БЛОГИЙН ХАЯГ ШУУД ХАНДАХААР БОЛОВ
Миний бие өөрийн блогоо шууд хандлах хаягтай болгохоор шийдээд www.oops.mn -ийхэнээс домайн гуйсан чинь өнөөдөр хариу өгөв.

Одоо миний блогруу www.guree1998.sr.mn гээд орж болохоор боллоо.

Та гэсэн өөрийн ийм хаягтай болж болно шүү дээ.
Хэрвээ хүсвэл www.sr.mn -р ороод бүтээлийн жагсаалтаас үнэгүй домайн гэсэн линкийг дараарай. Цаашаагаа бүгд ойлгомжтой.

Амжилт хүсэе...
2007-05-27
БАЛАЙ ЦАГДАА
Өчмгдөр унтахаар хэвтэж байлаа, үнэнийг хэлэхэд амралтын өдөрөөр дуртай пиво уугаад, эртхэн амрахаар хэвтэж байтал хэн нэг нь хаалга нүдлээ. Очоод хаалга нээтэл нэг цагдаа өөдөөс гар чийдэн тусгаж байна. /үүдний өрөөний гэрэл унтраастай байсан юм/ манай эгчийн нэрийг асууж байна.
- Байхгүй гэлээ
- Хаачсан юм гэнэ.
- Байхгүй байна өөхөө яах гэсэн юм гэтэл
- Хөдөө байдаг эгч захиа явуулсан юм. Чи юу нь юм бэ? хэн гэдгийн, бараг энд юу хийж байгаа юм гэх нь холгүй байна. /яг л хэрэгтэн байцааж байгаа юм шиг хахир хүйтэнээр асуув/
Би ч захиа авчирж өгсөнд нь баярламаар байсан ч, тэр харьцаан...
2007-05-27
ТУРШААД ҮЗ
За залуусаа энгийн боловч миний амьдралд багагүй тус болдог шинэ санаа олох аргаасаа хуваалцахаар шийдлээ.

Хүмүүс тулгамдсан янз бүрийн асуудалууд байдаг, тийм үед ихэнх хүмүүс тэвдэж сандарсанаасаа айсанаасаа, аргаа олооогүйгээсээ болж ашигтай шийдэл, шийдвэрт хүрч чаддаггүй.

Тэгвэл үүнээс гарах энгийн аргуудын нэг бол санаанд орсоноо жагсаах арга юм.
Жишээ нь мөнгө /нөгөө л мөнгө хэхэ/ яаралтай хэрэгтэй боллоо гэж бодоё.
Тэгвэл "Яанаа надад би яаж мөнгө олноо, одоо яахвээ, яахвээ" гэж самгардахын оронд "Надад мөнгө олох /гэхдээ зөвхөн өөрийн хөдөлмөрөөрөө/ ямар боломж байна" гэж өөр...
2007-05-27
ХҮЙН ЭЭЖЭЭ БАЯРЛУУЛАВ
Өчигдөр буюу 2007 оны 05-р сарын 26-нд 27 жилийн өмнө намайг эх барьж авсан тоссон ээжээ баярлууллаа. Тоссон ээжийн маань оршин суудаг багийн ахмадын зөвлөлөөс "Хүйн ээж" хэмээх алдар тэмдэглэх баяр хийхэд нь очлоо.

Миний хувьд яаж баярлуулахаа мэдэхгүй үнэндээ бантаж байсан ч манай ажлынхан туслаж би ч хүйн ээжээ хөөрхөн баярлуулсан. Хүн болгон өөрийн чинь бэлэг хамгийн гоё байсан гээд байхаар нь нэг санаа амарлаа.

Юу байсан бэ? гэвэл
Ээждээ өргөх дуун цомирлог нэртэй ээжийн тухай 16 дуутай СД бичиж хайрцаг, СД, аппиш дээр нь Хүйн ээждээ гэж буулгаад /нэртэй/ нь, тэгээд Тэрэлжид байдаг...
2007-05-24
МӨНГӨ БА ЗОРИЛГО
4. МӨНГӨН БА ЗОРИЛГО

Бид яагаад мөнгөний тухай яриад байгаа юм бэ? Мөнгөтэй байх мөнгөгүй байхын ялгаа юундаа байгаа юм бэ? Тун энгийн асуултууд . . . гэтэл үүнд хариулах гэж бид маш их цаг үрдэг шүү дээ. Гэтэл хариулт маш энгийн, би сайхан амьдрах гэсэн юм гэсэн хариулт бий. Сайхан амьдрахад хангалттай мөнгө хэрэгтэй. Тиймээс л бид мөнгийн тухай яриад байгаа юм.

Тэгвэл Хангалттай мөнгө гэж хэдий хэр мөнгө юм бэ? Бид үүнийгээ тооцоолж чаддагүй. Тооцоолж Чаддагүйгээс баяжиж чаддагүй юм. Гэтэл үнэндээ ингэж тооцоолоход математикийн хүнд бодлогууд бодох шаардлагагүй. Зүгээр л нэмж хасаад, ү...
2007-05-24
ШРЭК - 3 НЭЭЛТЭЭ ХИЙВ
Хэдийгээр animation буюу хүүхэлдэйн кино боловч томчуулын анхаарлыг ч татаад байгаа Shrek хүүхэлдэйн киноны 3-р анги өчигдөр Америкийн кино театруудаар нээлтээ хийлээ. Шүүмжлэгчид DreamWorks Animation бүтээл болох Shrek 3-ийг урьд хоёр ангиудаасаа ч илүү амжилт олох болов уу гэж таамаглаж байна.

Шинэ анги дээр юу болох вэ?
Shrek Fiona-тай гэрлэн аз жаргалтай амьдарч байв. Гэтэл Fiona-ийн аав Холын хол хаант улсын хаан Harold хүнд өвчин тус нас барна.

Ингээд Shrek Холын хол хаант улсын хаан ширээг залгамжлах хэрэгтэй болно. Гэвч хаан байна гэдэг хэцүү. Тэр тусмаа Shrek-ийн хувьд энэ бол бү...

2007-05-24
Хүн аалз миний амьдралыг өөрчилсөн

Тоби Магвайер: “Хүн аалз” миний амьдралыг өөрчилсөн

Тавдугаар сарын эхний өдрөөс л Америкийн кино прокатуудад “Колумбия Тристар Мошион Пикчер группын ” бүтээл “хүн аалз-3″ хамгийн эрэлт хэрэгцээтэй байлаа. Харин энэхүү адал явдал дүүрэн “Хүн аалз” киног өнөөдөр дэлхий нийтээр мэддэг ч түүний дүрд хэн тоглосныг тэр бүр сайн мэддэггүй гэнэ. “АиФ” сонины сурвалжлагчийн “Хүн аалз” Тоби Магвайертай хийсэн ярилцлагыг сонирхуулж байна.

Тоби Магвайер 1975 оны зургадугаар сарын 27-нд Калифорни мужийн Сант Монике хотод төрсөн. Түүний аав тогооч, ээж нь нарийн бичгийн даргын алба хашдаг. Тобийг төрөө...

2007-05-23
МӨНГӨ БА ХЭРЭГЛЭЭ
Сэтгэгдэлүүдийг уншаад дахиад л хөөрөв хэхэ

3. МӨНГӨ БА ХЭРЭГЛЭЭ

Мөнгөний тухай ярьж байгаа үед хэрэгцээ, хэрэглээ, шаардлага, шалтаг гэдэг үгнүүд бас их хэрэглэгддэг.

  1. Хэрэгцээ гэж юу вэ? – Ам ангахад шингэн юм /гол нь ус/ уух зайлшгүй хэрэгтэй байгаатай адил бидний амьдралд зайлшгүй, гарцаагүй хэрэгтэй байгаа зүйл /энэ бүх бичлэгүүд дандаа хувийн туршлага, бодол дээр үндэслэж байгааг ойлгоорой/
  2. Хэрэглээ гэж юу вэ? – Ам ангахад ус уух уу? Ундаа уух уу? гэсэн сонголтоос үүдэлтэй зайлшгүй бус, гарцаагүй бус зүйл.
  3. Шаардлага гэж юу вэ? – Ус уу...
2007-05-22
ҮНЭГҮЙ, ҮНЭГҮЙ
Би киноны хоббитой, тийдээ ч . . . . .
За за олон үгээр яахав үэнгүй кино үзэх хүсэлтэй хүмүүс дараах сайтуудаар ороод үзээрэй.

http://peekvid.com/
http://movie6.net/movies/

-оор ороод дуртай киногоо үзээрэй.
Хэрвээ МедиаПлаер чинь гологдоод байвал саак.мн-ээс сүүлийн үеийн Плаеруудээс сонгоод суулагчих.

ДВД-ийг хүмүүс үзэхэд хэцүү байна гээд байдаг. Хамгийн гол нь Плаерээ зөв сонгох хэрэгтэй.

Мөн шинэ киноны талаар мэдээлэл авах хүсэlтэй бол https://www.blogmn.net/o2movies блогоор зочлоорой.
мөн кино сонирхогчидтой нэгдэнэ....