2007-05-23
МӨНГӨ БА ХЭРЭГЛЭЭ
Сэтгэгдэлүүдийг уншаад дахиад л хөөрөв хэхэ

3. МӨНГӨ БА ХЭРЭГЛЭЭ

Мөнгөний тухай ярьж байгаа үед хэрэгцээ, хэрэглээ, шаардлага, шалтаг гэдэг үгнүүд бас их хэрэглэгддэг.

  1. Хэрэгцээ гэж юу вэ? – Ам ангахад шингэн юм /гол нь ус/ уух зайлшгүй хэрэгтэй байгаатай адил бидний амьдралд зайлшгүй, гарцаагүй хэрэгтэй байгаа зүйл /энэ бүх бичлэгүүд дандаа хувийн туршлага, бодол дээр үндэслэж байгааг ойлгоорой/
  2. Хэрэглээ гэж юу вэ? – Ам ангахад ус уух уу? Ундаа уух уу? гэсэн сонголтоос үүдэлтэй зайлшгүй бус, гарцаагүй бус зүйл.
  3. Шаардлага гэж юу вэ? – Ус уух болсоны зайлшгүй шалтгаан
  4. Шалтаг гэж юу вэ?        - Ундаа уух болсоны зайлшгүй бус шалтгаан буюу шалтаг. Ундаа байхгүй эртний үед усаа л ууж таараа шүү дээ.

За эндээс үндэслээд бид мөнгөө зарахдаа хэрэгцээгээ гол болгодог уу? Хэрэглээгээ гол болгодог уу? Бидний мөнгөө зайлшгүй шаардлагтай зүйлд үрж байна уу? Зүгээр л шалтаг гаргаж байна уу? гэдгээ мэдэх хэрэгтэй.

Үүнийг мэдэхэд маш амархан, та өглөө гэрээсээ гарахдаа халаасандаа хэдэн төгрөгтэй байгаагаа тоолоод, орой унтахынхаа өмнө бас нэг тоолоод үз. Хамгийн гол нь бүтэн өдрийн турш мөнгөө үрж байхдаа юу ч битгий бодоорой, урьд өмнө яаж үрдэг яг л тэр хэвээрээ үр.

Тэгээд гарт таарсан цаасны тасархай, гар утасны нотес дээр хамаагүй мөнгөө юу юунд үрсэнээ нэг бүрчлэн бодож байгаад бич, хэрвээ та зарлагынхаа тал хувийг бичиж чадвал цаашаа нь өөрийн мэдэлгүй нээрээ би юу мартчихваа гээд, санах гээд махардаг юм. /хамгийн энгийн аргаар бодоорой , зарим хүмүүс тоо бодох дургүйгээсэй үүнийг хийж чаддагүй юм/

Тэгээд үүндээ яаран ямар нэгэн дүгнэлт хийж хэрэггүй. Яг ийм маягаар өдөр болгон мөнгөө тоолж гараад орой нь тоолж, зарлагаа бич, гэхдээ биеээ зовоож болохгүй, маш хялбар аргаар, өөртөө, бас бусдад тээргүй бичээрэй.

Сарын сүүлд бүх бичсэн цаасаа эвлүүлээд /үнэндээ нэг хужаа тэмдэглэлийн дэвтэр авчихвал зүгээр шүү/ зарсан мөнгөнийхөө дүнг гаргаж нэг хараарай. Мэдээж их тоо гарна.

Тэгээд өөрийхөө сарын зарлагаа аль нь үнэхээр зайлшгүй байсаныг, аль нь шал хэрэггүй зүйлд зарсаныг тэмдэглээд, мэдээж зарлагынхаа нийлбэрийг бодоод үз.

Гарсан дүнд нь ямар дүгнэлт хийхийг би заагаад юу гэхэв, бүгд боловсролтой, чадалтай залуучууд байгаа юм хойно. Ямар ч байсан би анхны бүртгэлийхээ дараа ямар их мөнгө шал хэрэггүй зүйл зарсанаа мэдсэн, үнэндээ үүний оронд дуртай “пиво” уучихсан бол дээр байж гэж бодсондоо.

Миний сүүлийн 3 жилийн орлого зарлагын бүртгэл тэр чигээрээ байдаг, эргээд харахад би 3 жилийн өмнөхөөсөө илүү шандан болсон байна, гэхдээ энэ эерэг утгаараа шүү

Та энэ аргыг хэргэлсэнээр айхтар нарийн хүн болохгүй харин ч эсрэгээрээ хэрэгтэй зүйлдээ мөнгийг үл хайралдаг хүн болох болно.

Хэн мөнгийг ухаалаг зарцуулна, түүнд мөнгө хайртай байдаг гэж үг байдаг.

Энэ маш амархан байдаг.
Амархан зүйлээс хүнд хэцүүг давах аргыг олдог.

Залуусаа амжилт хүсэе

Бичсэн: Тайж | цаг: 12:11 | САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(12)
Сэтгэгдэл:


өө
та аун замдаа саин уваараи бид 3 гэж 1 обс идэж ус уусан ни мэдэгдэхгуи амитад уучлаараи
Бичсэн: Тайж цаг: 00:53, 2007-06-07 | Холбоос | |


Сэтгэгдэл
угааж индүүдээд далд хийсэн мөнгөнүүдээ хаана хийснээ олдгүйэээ. тэгээд энд бичцэн байж магадгүй гэсэн цаад чинь бас та нарыг авчих байх гэж бодоод бичээгүйм байна. хаанаас олох вэээ. дээр нь юм нэммээр байхийны.
Бичсэн: yuki цаг: 13:55, 2007-05-26 | Холбоос | |


Сэтгэгдэл
юүкитэй санал нэг байна. би бүгдийг нь хэвлээд ажилыхандаа тараацоон дажгүй санагдаад сэтгэгдэлээ надад хэлэх байх тэгхээр нь бүгдийг нь бичнээ
Бичсэн: 300-н блог цаг: 16:44, 2007-05-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
хоооо, мэргэн санааа. ёстой мэргэн санаа. тайнкю

Баян аав ядуу аав номыг уншжаахаар чиний блогийг уншаал суужийя. Илүү дутуу нуршаа байхгүй, шууд сайхан амьдралын алтан туршлагаасаа хуваалцаж байгаад баярлалаа.
Бичсэн: yuki цаг: 16:35, 2007-05-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
Би энэ хавар Хятадын Юан мужид ажлынхаа буянаар амралаа. Тэгсэн буудлын лобби заалны бэлэг дурсгалын дэлгүүрийн эзэн нөхөр Монгол мөнгө байвал авая гэдэг байгаа. Тэгсэн би ямар ч Монгол мөнгөгүй байж таараад. тэгсэн нөхөр бол 50 юан сарвайгаад байгаа юм. Ганц 20-т байсан болч. энэ сана шүү
Бичсэн: Тайж цаг: 16:27, 2007-05-24 | Холбоос | |


Саналаа
аан нээрээ би хааяа зав гарахаар нөгөө цуглуулж байгаа мөнгөнүүдээсээ шинийг нь нэг дор багцлаад суух дуртай. Тэгээд хийх юм олдохгүй үед серийн дугаарыг нь үзэж гоё дугаарууруудыг нь бүр цаашаа хийх дуртай.
Бичсэн: Тайж цаг: 16:23, 2007-05-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
харин би ч гэсэн үзээд алдадгиймуу. дандаа л хэрэггүй юманд мөнгө үрж явжийдгийн. thnx
Бичсэн: 300-н блог цаг: 16:01, 2007-05-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
Би бас өчдөр такчинд бутархай мөнгө өгөх гэснээ больчоод өмднийхөө арын халаасанд хийцийн. Тэгсэн шөнө өмдөө угаахдаа авахаа мартаад, угаалгын машины ёроолоос задгай мөнгөө түүж индүүдлээ. Тэгээд ер нь зүв зүгээр далд хийхгүйгээр, угааж индүүдээд хадгалчуул гоё юм байна. дараа нь хүн дуртай сольж өгнөшд.

Бичсэн: yuki цаг: 15:39, 2007-05-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
Хүмүүс гялс их мөнгө цуглуулах гээд баахан бүхэл мөнгө хийчихдэг шүү. Тэгээд гэнэт мөнгө хэрэгтэй болохоор суглаад авчихдаг. Тэр буруу юм байна лээ. Бутархай мөнгө хийх нь зүгээр. Яваандаа л ардах тэгийг нь нэмээд байхгүй юу.
Бичсэн: Тайж цаг: 15:13, 2007-05-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
Гэхдээ нөгөө хавчаар хамгийн том хавчаар шүү тэрэнд багтахгүй болхоор нь тоолох санаатай байгаа.
Бичсэн: tungaamaa цаг: 15:00, 2007-05-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
тайжийг уншаад байвал баяжиж магадгүй шинжтэй. би бас бага сага мөнгөө хадгалаад цаасны хавцааранд хадгалж байгаа яг л доллар шиг
Бичсэн: tungaamaa цаг: 14:57, 2007-05-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
би ерөнхийдөө төсөвөрхүү юм гаргадаг юм. тэхдээ тэгж нарийн тооцож эхлээгүй л байна. нээх таалагддаггүймаа. тэхдээ мэдээж маниус шиг юу юу ч байхгүй хүмүүс ингэж тооцох нь зайлшгүй, за тэгээл ирээдүйд гэрийн эзэгтэй болоод ингэхээс өөр аргагүй байх л даа. туршиж үзнээ. таанкс.


гэснээс чиний өмнөх зөвөлгөөг дагаж өнөөдрөөс эхэлж зооснуудаа цуглуулж байгаа хэ хэ. хэр үр дүнд хүрэх нь үү.
Бичсэн: lazulum цаг: 13:57, 2007-05-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)