Аяны дөрөө мултлахуй булангын энэ удаагийн дугаартаа та бүхэнд нэгэн сонин содонг дуулгахыг хүслээ.
Дорноговь аймгийн төвөөс урагш 50 орчим километрт Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Хамарын хийд бий. Энэ газар мөн дэлхийн энергийн төв гэгддэг. Миний бодлоор соронзон талбайн идэвхтэй үйлчлэл бүхий газар юм.
Ийм газар дэлхий дээр одоогоор мэдэгдээд байгаа нь 3 бий гэнэ. Үнэхээр энэ газар ирэхээр сэтгэл дагаад ч тэр үү, Шамбалын оронд ирэх шиг санагдаж байсаныг нуух юун.
Гунжээс