2007-10-12
ШАНТАРАХГҮЙ ЗҮТЭГЦГЭЭ
6. ШАНТРАХГҮЙ БАЙХ НЬ АМЖИЛТЫН ҮНДЭС

Нэгэн саятан анх ажилд орохоор нэгэн компанид очжээ.
Цаад компани захирал нь түүнийг доромжилж арван жилийн дараа ирвэл ажилд авч болох юм гэхэд нь
Ирэдүйн саятан маань : Тэгье, харин хэдэн цагт ирэх вэ гэж асуусан гэдэг
Тэрээр хожим нь сая сая долларын хөрөнгөтэй алдартан болсоныхоо дараа
"Бизнесмэн хүн яг л шуудангийн марк шиг байх ёстой, Зорилгодоо хүрсэн бол салахын аргагүй наалдах хэрэгтэй" гэж ярьжээ.

Үүнийг бичихийн учир юу вэ?
Бидэнд нэгэн зуршил гэх үү, муу зан гэх, нэг тийм зан байдаг, тэр бол Бид
1, Өмнө зорилго тавьж чаддагүй /би мөнгө хуримтлуулж чадна гэсэн зорилго байж болно/
2, Чадлаа ч түүндээ хүрэхийн төлөө махран зүтгэж чаддагүй /зорилгоо тавьсан ч цагаа тулахаар хуримтлуулж чаддагүй/
3, Нөгөө хэсэг нь махран зүтгэж байгаад зорилгодоо хүрэхээсээ өмнө сэтгэл хандаг /цуглуулж байсанаа нэг л өдөр дансаа хоослоод түүгээрээ машин аваад унчихдаг/
4, Цөөхөн хэсэг нь зориод, түүндээ хүрдэг /тэд сая саяаар нь олдог болдог/

Та аль хэсэгт нь хамаарах вэ? Магадгүй та эхний юм уу хоёрдох тэмпийн хүн байж болох боловч энэ та 4, үгүйдээ 3 дах тэмпийн хүн болож чадахгүй гэсэн үг биш юм.

Энд нэг зүйр үг байна. "Сурсан юмыг сураар боож болохгүй" гэж.
Энэ үгийг ихэнх маань буруу ойлгодог, монголчууд буруу ярьж зөв ойлгодог ард түмэн гэдэг, бас үгэн дотор үг байдаг гэж, бид үүнийг шууд тусгаж авдаг
Жишээ нь Манай нэг найз өөрийнх нь алдааг хэлэхээр Сурсан юмыг сураар боож болдоггүй юм гэж өөрийгөө өмгөөлдөг
Гэтэл үнэн хэрэгтэй тэр "Сур сур бас дахин сур" гэсэн үг байдгыг мартсан юм.
Бид муу зуршлыг сурч болсон бол бас сайн зуршлыг сурч болно. /энд би сурах гэдэг үгийг танин мэдэхүйн, төлөвшөхүйн  бүх хэлбэрийг илэрхийлж байна/
Тэгэхээр бид ямар нэгэн муу дадал зуршилтай /мөнгийг гарын салаагаар урсгадаг гэх мэт/ бол түүний яг эсрэг хувилбарыг сонгож аваад түүнийг сурах нь зөв юм.
Мэдээж суралцах арга олон янз үүнийг та л мэднэ, гэхдээ хамгийн үр дүнтэй арга бол 9/1, 8/2, 7/3 . . . 0/10 шүүдээ. энэ юу гэсэн үг вэ гэвэл бага багаар сурах, дадлагжих, өөрдөө рефлекс тогтоох арга юм.
/бараг л өөрийн мэдэлгүй цалингаасаа цааш нь хийдэг болох хэрэгтэй/

Жишээ нь та ямар нэгэн уран зохиолын номыг бүрэн уншиж төвдөлгүй эхлүүлээд хаядаг, нэг бол шууд сүүлийн 10 хуудсыг уншдаг бол яг одооноос богино хэмжээний өгүүлэг, гэхдээ харилцан яриа, логик уялдаа холбоотой бага хэмжээний зүйлүүдийг уншиж эхэл, аажмаар зохиолын хэмжээг өргөсгөх хэрэгтэй. Нэг л өдөр та бүхэл бүтэн романыг дуустал нь уншдаг болчихсон байх вий.

Ингээд миний хэлэх гэсэн санааг ойлгосон байх гэж найдаж байна, магадгүй танд санал байвал сэтгэгдэлээ үлдээгээрэй.

ЗАЛУУСАА     "СУР СУР БАС ДАХИН СУР,
                            СУРСАН ЮМЫГ ЧИНЬ СУРААР БООЖ БОЛОХГҮЙ ЮМ ЧИНЬ
                            ХЭРЭГ БОЛЖ Л ТААРАА"


АМЖИЛТ ХҮСЬЕ
Бичсэн: Тайж | цаг: 22:29 | САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Санал нэг байна. Бидний нийтлэг алдаа хэзээ ч мөнгөн хуримтлал бий болгодоггүй. Нэгл өдөр гэнэтийн зүйл тохиолдоход гар хоосон. Тэгээд л бөөн эрэл сурал болж, өр зээл тавих, эсвэл байдгаа зарж үрэх хэрэг гардаг. Цалингаасаа бага багаар мөнгө хураагаад өвчин зовлон тохиолдоход хүний гар харахгүй биеэ эмчлүүлчих хэмжээний юм хэнд маань ч байдаггүй. Дуслыг хураавал далай гэж ярьдаг ч хэзээ ч бид нэг дуслын төлөө явж байгаагүй. Гэв гэнэт бөөн бөөнөөр нь мөнгө олоод олсон мөнгөөрөө тэгнэ ингэнэ гэж мөрөөдөхөөс хэтрэхгүй. Эсвэл нэг их сургууль төгсөөд шууд л компанийн захирал болж, эсвэл удахгүй албан тушаал ахиж, нэг бол явж байгаад цүнхтэй мөнгө олохсон гэж мөрөөдөхөөс хэтэрдэггүй. Зорилго тавьлаа гэхэд 2 хоноод мартах жишээтэй. Яагаад ч юм бүүр цаанаасаа л нэг тийм. Өнөөдөр болж байна, маргааш ч болно гээд л урсгалаараа яваад л байдаг. Нэг л өдөр урсаж яваа завь чинь эргүүлэгт орно гэдгийг мартдаг. Энэ алдаа надад ч байгаа.Нөгөө талаараа бид бүхнийг маргааш маргааш гэж хойшлуулсаар нэг л өдөр үхээд өгдөг. Гэр бүл, үр хүүхдээ гар хоосон хаяад талийж одно.
Бичсэн: gereltuya цаг: 08:01, 2009-06-03 | Холбоос | |


happy
Бичсэн: Зочин цаг: 10:42, 2008-09-09 | Холбоос | |


Сэтгэгдэл
Тийм шүү,ядаж л 1 цаг суугаад хичээлээ хийчихдэг байх дадал хэвшлийг хүүхдүүддээ хэлж, зааж өгч баймаар байгаам. Бүүр цэцэрлэгийн наснаас л эхлэх хэрэгтэй гэж боджиино. Тэгээд ч залуус бид өдөр өдөрт л өөртөө нэг үүрэг тавьж байх ёстой юмшигээ.тэрийгээ заавал хийж байх хэрэгтэй гэж.. happy
Бичсэн: shine цаг: 19:26, 2007-10-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)