Бид баруун өмнийг барин давихсаар байлаа. Тиймдээ ч тэрүү улам халуун болсоор, Дорнодоос авч гарсан 2 хайрцаг ус маань бараг дуусах тийшээгээ хандаж байлаа.
Гэтэл ашгүй Дорноговь аймгийн төв Сайншанд хотод ирэв.
Авсаархан, бас цэвэрхэн хот ажээ. Миний хувьд Сайншанд хотыг ингэж л дүгнэсэн. Үнэхээр цэвэрхэн байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Харин өдрийн цагаар гудамжинд нутгийн хүмүүс их ховор байна. Гэтэл нар бууж бүрэнхий болохын үед гудамж талбайд 8 настай балчираасаа 80 настай буурлууд нь ёстой л хөлтөй нь холхиж, хөлгүй нь мөлхөнө гэгчээр багширч байна.
Арга ч үгүй биз ийм халуун газар өдрийн цагаар байшингаасаа гарна гэдэг хэцүү л байх.
Бид "Дорнын говь" хэмээх жуулчны баазад буух ёстой байлаа. Жуулчны бааз гэхээр л Тэрэлж бодогдоод, гэтэл юу вэ? юун тэрэлж вэ? Сайншандаас 14 км давхиад жуулчны баазад иртэл ёстой л говь ийм байдаг юм гэмээр үнэхээр л говийн жуулчны бааз байна. Манайхан ч машинаас буув уу үгүй юу усанд орох газар сураглаж гүйлдээ, нэг мэдэхэд барагтай дэлгүүрт байхгүй очер усны газрын үүдэнд үүсэн байх юм. Биднээ түрүүлээд 3 н ч пургон дүүрэн хүмүүс явсан бүгд л хөлс нь цувсан улс пүү паа яаж байдаг байна гээд дээрээс нь нар буусан аятай аахилж суух юм.
За нэг иймэрхүү, дараагийн бичлэгээс Дэлхийн энергийн төвөөр аялсан тухай зурагтай хөрөгтэй нь бичнээ.