Бидний явсан газар бүр тийм ч харамсмаар байсангүй, бид зам муу мэдэх учир нэг замаар баруун өмнө зүгийг барин давхиж байлаа.
Бүртийх айл алга, гэтэл гэнэт бөөн хогон дунд ороод ирэв, үнэнийг хэлэхэд хог хараад шууд л энэ урд гүвээг даваад энэ хогийг хаясан гайхалуудтай нүүр тулна даа гэж бодлоо.
Би эндүүрсэнгүй үнэхээр гүвээний цаана Баяндэлгэр сумын төв байна.
Хөдөөгийн энэ жижиг суурин хөгжиж байгаа юм байна.
Бидэнтэй явсан нөхдүүд Хэнтийнхэн Улаанбаатар ирж очих Дорнодыхоны буянаар, Сүхбаатарыхан Эрээн ирж очих Дорнодыхоны буянаар гайгүй хөгжиж байгаа гэж байна.
Үнэндээ энэ үнэний ортой гэдгийг нутгийн цайны газарт сууж буй эрхэм ч нотлов.
Энэ сумын төвөөр Эрээн орж бараа татсан Дорнодыхон өдөр шөнөгүй холихдог юм байна.
Сумын төв сайхан сайхан барилгууд баригдаж, баар кафе, зочид будал нээгдэж, жижиг мухлагаас бөөн төв хүртэл байгуулагджээ.
Сумын захиргаа нь хоёр давхар сонгогдог загварын байшин байх бөгөөд Монгол улсын төрийн далбаа ихэмсэгээр намирах нь энэ тосгон удахгүй их замын их хот болно гэх шиг харагдлаа.
Баяндэлгэр чүүд ажилсаг улс юм байна гэж бий бодсон, надтай хамт явсан нөхөд маань ч тэгэж үнэлсэн байх.
Энэ сум хуучин улаан ямаагаараа алдартай, одоо ч алдартай, эндээс Монгол орны өнцөг булан бүррүү Баяндэлгэрийн улаан ямааг зөөдөг. Улаан энэ нутгийн брэнд гэж хэлж болно.
Баяндэлгэр баяжиж байна.