Үнэндээ манайд ийм нэртэй аймаг байхгүйлдээ
Гэвч Сүхбаатар аймаг маань цөлжиж байгааг бид харлаа. Харамслаа.
Гэтэл өөрийгөө зөвтгөх сэтгэл минь
"Энд бидний буруу 100-ны 1-5 хувь л байгаа байх, Гол буруутан бол Дэлхийн цаг уурын дулааралын эх үүдэл болсон хөгжингүй улс орнууд" гэж байна.
Ёох ингэж бодоод нэг санаа амарлаа. Бусдад буруугаа чихэж санаа амрах ч гэж дээ.
Гэтэл хүн чанар маань
Бид энэ байгаль дэлхийгээ, төрлөх нутаг усаа унаган төрөхөөр нь авч үлдэхийг төлөө юу хийсэн юм бэ? гэсэн асуултыг тавьж байх юм.
Хариуд нь өөрийгөө зөвтгөх сэтгэл минь
"Бидэнд мөнгө байхгүй" гэж байна.
Хн, бидэнд нээрээ мөнгө байхгүй байж болно, хийж чадахгүй юм гэж бий гэж үү? гагцхүү сэтгэл дутсаных биздээ.
Малчид маань жилийн жилдээ нэг худагаа урд нэг гарч, хойно нэг гарч буусаар, нэг мэдэхэд эргэн тойрон хамар хатгах өвсгүй халцгай газар гарч ирж байна.
Ингээд цөлжилт буюу элсний их нүүдэл эх орны минь зүүн өмнөд хязгаарт сүр хүчээ далайлган асуй.
гэвч гутрах болоогүйээ, энэ ганц Сүхбаатарчуудын ч гачигдал зовлон биш, бид бүхний, монголчууд бидний хамтаар санаа зовох зүйл. . .
Аан ашгүй нэг суурийнгийн бараа харагдлаа . . . Энэ бол Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төв байна.