2007-06-19
БАРУУНУРТ БАШИЙЖ БАЙНА
Бид Дорнод аймгаас гараад 4 цаг шахам давхилаа.
Сүхбаатар аймгийн төв Баруун-урт хот Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос 200 кмт оршдог, талын бяцхан хот юм.
Тус хот сүүлийн нэг жилд эрчимтэй хөгжиж байгаа гэж хэлж болно. Үүнийг тус хотруу ороход л мэдэрсэн дээ.
Тус хотоос 10 гаруй километрт нөгөө хэл ам татлаад байгаа Төмөртэйн овооны цайрын орд газар байдаг,
Энд Төмөртэйн уурхайн тосгон буюу бидний ярьж заншсанаар Городок байна.
Тус уурхайхан Сүхбаатар аймагт нэлээд хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна, Баруунурт хотын нэг захаас нь нөгөө хүртэл, хойноос нь урагш нь засмал зам тавьж өгч, зам дагуу гэрэлтүүлэг хийж өгчээ.
Баруунуртыхан азтай юм, Төмөртэйхөн ч азтай юм гэж бодоод дотроо инээд хүрлээ.
Яагаад гээч . . Хэрвээ Төмөртэй орд манай Чойбалсан хотын хажууд байсан бол манай хотын нэг захаас нөгөө хүртэл зам тавьж өгөх гэж ямар их шатах бол гэж бодсон юм. Баруунурт жижигхэн тулдаа л хэхэ
За тэгээд зам дагуу гэрэлтүүлэг сайн хийж, иргэддээ амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх цогцолбор газрыг /миний хальт сонсоноор Өэлүн эхийн хөшөөт цогцолбор/ барьжээ.
Ёстой л 25-ын Алтайгийн хэлдэгээр
"Яах вээ, болж байна, нөхдүүд энэ хэдэн хужаагаас дажгүй юм саагаад байгаа юм байна, болж байна, тэртэй тэргүй газар булаатай байсан юм ш дээ"
Үнэндээ харамсалтай боловч гашуун үнэн, Бид ухаад авч чадахгүй байсан нь үнэн, өвөг дээдэс минь цусаараа хамгаалж авч үлдсэн нь үнэн, бид үр хойчдоо булаатай үлдээж болох байсан нь үнэн" гэвч нэг үг байдаг
"МӨЛЖҮҮЛЭХГҮЙ ГЭВЭЛ ХӨГЖ, ХӨГЖӨЕ ГЭВЭЛ МӨЛЖҮҮЛ" гэж.
Тэд болж байна. Баруунурт чууд, Сүхбаатарчууд байгалийн баялагаасаа багагүй юм хүртэж байгаа юм байна. Цаашдаа ч ихийг хүртээсэй билээ.
Баруунурт хэмээх талын бяцхан хотоор цухас ороод гарахад ийм байна.
Баруунуртчууддаа амжилт хүсэе.
/Удахгүй тус хотын тухай сонирхолтой зургуудыг оруулж өгөх болно/
Бичсэн: Тайж | цаг: 16:06 | АЯНЫ ДӨРӨӨ МУЛТЛАХУЙ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)