2007-06-19
БИ ИРЛЭЭ
Сайн байн уу?
Сайн байн уу гэхээр хугацаа болжээ. Би блогтоо бичлэг бичээгүй нэлээд удаж, саяхан Дорноговь аймагт ажлаар явж байгаад ирлээ.
Өнөөдөр блогоо үзлээ, манайхан их сайхан зүйл санаачилж, түүндээ нэгдсэн байна. Би ч гэсэн нэгдэх болно. бас хандив өргөнө. Намайг юун тухай ярьж байгааг ойлгосон байх, Ариунаагийн дүүгийнхээ төлөө эхлүүлсэн, зорисон, түүнийг манай блогчид дэмжсэнийг сонсоод их бахархлаа.
Би дэмжих болно, бас хандив өргөнө. Энэ тухай орой гэр бүлийн хурал хийхээр шийдэж байна. Хамаатан садангуудаа уриална.
Миний хувьд хэд хоног Дорноговь аймаг явсан тухайгаа "АЯНЫ ДӨРӨӨ МУЛТЛАХУЙ" нэртэйгээр цувралаар бичихээр шийдлээ.
Сонирхолтой тэмдэглэлүүд байгаа гэдэгт найдаж болно.
Говьд 100 гаруй жил ургаж буй аралын Японы "Сакура",  дэлхий энергийн төв, Хамарын хийдийн гайхамшигт тогтоц, ноён хутагт Данзанравжаагийн Даянчилан сууж байсан говийн 108 агуй гээд олон сонирхолтой зүйлүүд мөн элсний нүүдлийн талаар сэтгэл түгшсэн тухайгаа та бүхэнтэй хуваалцах болно.
Ингээд Таалан соёрхоно уу?
Тайж
Бичсэн: Тайж | цаг: 15:56 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Амжилт хүсэе Ахдаа
Матад сумаар сайн явж ирэв үү. Намрын хур бороотой өдрүүдийн 3 хоногийг хөдөөгийн залуучууддаа зариуж яваад ирсэн танд баярлалаа. Хэдийгээр дүү нь яваагүй ч сэтгэл зүрхээрээ хамт байсан шүү. Залуучуудаа гэсэн таны сэтгэлийг дэмжиж явдаг шүү. Танд амжилт хүсэе.
Бичсэн: Тайж цаг: 11:10, 2008-09-01 | Холбоос | |


Manai nutgiin talaar bichsend bayarlalaa
sain uu Gvree ajil chin sain bizdee. Naiziih ni ajil sain l bn. tanai nutagt saihan namar bolj bn uu? ehner hvvhed chin sain bizdee. happy
Бичсэн: Azbayar (зочин) цаг: 11:26, 2007-10-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)