Би 1996-97 оны үед Заамарын нэгэн алтны компани захирал МУГ-т уурхайчин нэг нөхөрийн сонинд өгсөн өгүүллэгийг уншиж байсан юм.
Тэрээр Японы харъяанд автономит эрхтэй улс болоё. "Алтны дэргэдэх гууль шарлана" гэдэг Бар улсын дагавар улс болвол БАР улс болно гээд бичиж өгсөн байж билээ.
Тэр үед хариу болгож бичсэн зүйлий маань гар ноорог хувийн архиваа ухаж байхад минь гарч ирдэг юм байна.
Гэхдээ энд тэр бичлэгээ биш /жаахан улс төрийн өнгө аястай болсон байсан юм/ оруулах гэсэнгүй харин санаагаа баяжуулж хувь хүний санхүүгийн эрх чөлөөтэй холбож товчхон толилуулая.
7, АЛТАНЫ ДЭРГЭДЭХ ГУУЛЬ ШАРЛАДАГ Ч АЛТ БОЛДОГГҮЙ
2 жилийн өмнө танилтайгаа уулзлаа. Тэрээр гайгүй айлын /мөнгөтэй айлын/ охинтой сууна гэж ярьдаг байсан юм. тэрэндээ ч хүрч сайхан машинтай, дажгүй будмал хүүхэн хажуудаа суулгачихсан, зүгээрчгүй бас барилга бариулах газар хөөцөлдөж явна хэмээж байж билээ.
Яг л өмнөх бичлэг дээр зөвөлсөн шиг нөхөр маань шаргуу зүтгэж, тэвчээртэй хүлээсэний эцэст зорьсондоо хүрч гайгүй айлын охинтой суужээ. Тэр үед сүйхээтэй золиг вэ гэж бодоод өнгөрсөн дөө.
Саяхан нөгөө нөхөртэйгөө таарлаа, би ч мань хүнийг нэлээд томорсон байх гэтэл харин ярьдагаа яриад нээх их томорсон амьтан, гэтэл цаана л 2 жилийн өмнөхөөсөө өөдлөөгүй шинжтэй, тэгээд нэлээд суулаа, нөхөр халлаа, тэгээд нөхөр хамаг үнэнээ ярьсан даа.
Манай хүний хувьд буянтай сайхан эхнэртэй болж, буцгай юмтай айлын хүргэн болж, тэгээд хадамууд нь жаахан хөрөнгө тасдаж өгчил дээ.
Гэхдээ тэр жаахан гэдэг нь мань мэт сонсоход бузгай их тоо байна. Манай хүн ч өөрийн гэсэн хувийн юм эрхэлж, компани байгуулж, эхний үе ч нэлээд идэвхтэй гүйж, хүн амьтантай танилцаж, харьцах хүрээн ч өөр болж гэнэ.
Тэр цагаас хойш 1 жил болоход /2 жилийн өмнө/ олохоосоо алдах нь их байж, нөхөр ч, хадамуудан ч эхний жил байна, юм эхлэхэд шууд олоод эхлэнэ гэж юу байхав гэж тайвшруулждээ.
2 жил боллоо нөхөр бүр ч ихийг алдаж гэнэ. Хадам нь хаяа нэг хатуу үг хэлээд алдагдалыг нь хармаанаасаа нөхөж өгөөд жилийн тойрч.
Харин одоо манай нөхөрийн толгой дээр бүх юм бууж, түүнийг гэж санаж сарвайх, түүнд туслахыг хүсэгчид бүгд нүүр буруулжээ.
Тэгээд би "чи яагаад ийм байдалд орчихвоо" гэтэл нөхөр "найз нь өөрөө ч мэдэхгүй байна" гээд санаа алдаж билээ.
Миний ч хобби хөдлөж нөхөрөөр хамаг үнэнийг нь яриуллаа. нөхөрийг шинжлээ, эцэст нь түүнд би
"АЛТАНЫ ДЭРГЭДЭХ ГУУЛЬ ШАРЛАДАГ БОЛОХООС АЛТ БОЛДОЛГГҮЙ ЮМ" гэдэг өөрийнхөө алдарт онолоо хэллээ дээ.
Юу вэ гэвэл: Манай нөхөр өөрөө угаасаа бэлэн юманд дуртай хүн шүү дээ. Тэгээд л бэлэн юман дээрээ суусан хүн. Өөрөө ажлын туршлага байхгүй, ер нь өөрийнхөө төлөө гараа хөдлөгөж үзээгүй хүн л дээ. Гэтэл гэнэт их мөнгөтэй болж, тэрийг нь дагаад шинэ монгол чууд буюу хөрөнгөлөг давхрага руу шууд л үсрээд орчихгүй юу даа. Нөхөр нэг бизнес эрхэлдэг, гэтэл өөрөө хүн удирдах нь байтугай хүнээр удирдуулж үзээгүй хүн, бизнес хийх нь байтугай дэлгүүрээс өөрөө талхаа авч үзээгүй л шахуу хүн чинь ганц сурсан юм нь наргиж цэнгэх, нээх л сайхан мөнгөтэй нөхөр, ёстой л "гэнэт баяжигч" гэдэг шиг.
Тэгээд л тэр, тэр зүгээр л мөнгөтэй хүн байсан, тэгэхээс хэзээ ч тэр бизнесмэн, саятан байгаагүй. Өөрөөр хэлбэл тэр баян хадамын дэргэдэх баян царайлсан хүргэн нь байсан юм.
Би үнэндээ тэр үүнийгээ ойлгож байгаа гэж бодож байсан ч тэр юу ч ойлгоогүй байсан юм билээ, Надад "би бусдтай /бизнесийн хүрээний танилуудаа хэлсэн бололтой/ л адилхан ш дээ, гэтэл тэднийг аз дайраад намайг болохоор аянга нийргээд байх юм" гэж билээ.
Би түүнд өөрийнх нь байдлыг хэрхэн дүгнэж байгаагаа хэлээд, цаашид яах талаар багахан зөвөлгөө өгөөд салсан даа, харин аз болоход түүний сүүлийн 3 жилд ганц сурсан юм нь их боловсон болсон байсан нь намайг үгээ дуусгах боломж олгосон юм.
Тэр өдрөөс хойш бараг сарын дараа буюу уржигдар мань хүн надруу утасдаж байна. Тэгээд "би бараг нойлоосоо эхэлж байна, хадамууддаа өдий хүртэл дэмжиж байсанд баярлалаа гэж хэлээд хотын нөгөө захруу нүүж, гар утсаа сольж, эхнэртэйгээ жижигхэн үйлдвэрлэл эрхэлээд эхэлсэнээ" хэлж билээ.
Тэгээд "би алтны дэргэдэх гууль байсан юм байна, одоо би өөрөө алт болохын төлөө үзнэ, харин чи миний тухай ямар нэгэн юм бичээрэй" гэж билээ.
Найздаа амжилт хүсэе. Бас үүнийг уншигч танд ч гэсэн амжилт хүсэе.
ЗАЛУУСАА АЛТНЫ ДЭРГЭДЭХ ГУУЛЬ ШАРЛАДАГ БОЛОХООС АЛТ БОЛДОГГҮЙ ЮМ ШҮҮ.
АЛТ БОЛОХЫН ТӨЛӨӨ УРАГШАА.