2007-06-27
САЙНШАНД БУЮУ ҮДЭШИЙН ХОТ
Бид баруун өмнийг барин давихсаар байлаа. Тиймдээ ч тэрүү улам халуун болсоор, Дорнодоос авч гарсан 2 хайрцаг ус маань бараг дуусах тийшээгээ хандаж байлаа.

Гэтэл ашгүй Дорноговь аймгийн төв Сайншанд хотод ирэв.

Авсаархан, бас цэвэрхэн хот ажээ. Миний хувьд Сайншанд хотыг ингэж л дүгнэсэн. Үнэхээр цэвэрхэн байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Харин өдрийн цагаар гудамжинд нутгийн хүмүүс их ховор байна. Гэтэл нар бууж бүрэнхий болохын үед гудамж талбайд 8 настай балчираасаа 80 настай буурлууд нь ёстой л хөлтөй нь холхиж, хөлгүй нь мөлхөнө гэгчээр багширч байна.
Арга ч үгүй биз ийм халуун...
2007-06-19
ХӨДӨӨ ХӨГЖИЖ БАЙНА
Бидний явсан газар бүр тийм ч харамсмаар байсангүй, бид зам муу мэдэх учир нэг замаар баруун өмнө зүгийг барин давхиж байлаа.
Бүртийх айл алга, гэтэл гэнэт бөөн хогон дунд ороод ирэв, үнэнийг хэлэхэд хог хараад шууд л энэ урд гүвээг даваад энэ хогийг хаясан гайхалуудтай нүүр тулна даа гэж бодлоо.
Би эндүүрсэнгүй үнэхээр гүвээний цаана Баяндэлгэр сумын төв байна.
Хөдөөгийн энэ жижиг суурин хөгжиж байгаа юм байна.
Бидэнтэй явсан нөхдүүд Хэнтийнхэн Улаанбаатар ирж очих Дорнодыхоны буянаар, Сүхбаатарыхан Эрээн ирж очих Дорнодыхоны буянаар гайгүй хөгжиж байгаа гэж байна.
Үнэндээ энэ үнэний ор...
2007-06-19
ШИНЭГОВЬ АЙМАГ
Үнэндээ манайд ийм нэртэй аймаг байхгүйлдээ
Гэвч Сүхбаатар аймаг маань цөлжиж байгааг бид харлаа. Харамслаа.
Гэтэл өөрийгөө зөвтгөх сэтгэл минь
"Энд бидний буруу 100-ны 1-5 хувь л байгаа байх, Гол буруутан бол Дэлхийн цаг уурын дулааралын эх үүдэл болсон хөгжингүй улс орнууд" гэж байна.
Ёох ингэж бодоод нэг санаа амарлаа. Бусдад буруугаа чихэж санаа амрах ч гэж дээ.
Гэтэл хүн чанар маань
Бид энэ байгаль дэлхийгээ, төрлөх нутаг усаа унаган төрөхөөр нь авч үлдэхийг төлөө юу хийсэн юм бэ? гэсэн асуултыг тавьж байх юм.
Хариуд нь өөрийгөө зөвтгөх сэтгэл минь
"Бидэнд мөнгө байхгүй" гэж бай...
2007-06-19
БАРУУНУРТ БАШИЙЖ БАЙНА
Бид Дорнод аймгаас гараад 4 цаг шахам давхилаа.
Сүхбаатар аймгийн төв Баруун-урт хот Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос 200 кмт оршдог, талын бяцхан хот юм.
Тус хот сүүлийн нэг жилд эрчимтэй хөгжиж байгаа гэж хэлж болно. Үүнийг тус хотруу ороход л мэдэрсэн дээ.
Тус хотоос 10 гаруй километрт нөгөө хэл ам татлаад байгаа Төмөртэйн овооны цайрын орд газар байдаг,
Энд Төмөртэйн уурхайн тосгон буюу бидний ярьж заншсанаар Городок байна.
Тус уурхайхан Сүхбаатар аймагт нэлээд хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна, Баруунурт хотын нэг захаас нь нөгөө хүртэл, хойноос нь урагш нь засмал зам тавьж ө...