2007-05-27
БАЛАЙ ЦАГДАА
Өчмгдөр унтахаар хэвтэж байлаа, үнэнийг хэлэхэд амралтын өдөрөөр дуртай пиво уугаад, эртхэн амрахаар хэвтэж байтал хэн нэг нь хаалга нүдлээ. Очоод хаалга нээтэл нэг цагдаа өөдөөс гар чийдэн тусгаж байна. /үүдний өрөөний гэрэл унтраастай байсан юм/ манай эгчийн нэрийг асууж байна.
- Байхгүй гэлээ
- Хаачсан юм гэнэ.
- Байхгүй байна өөхөө яах гэсэн юм гэтэл
- Хөдөө байдаг эгч захиа явуулсан юм. Чи юу нь юм бэ? хэн гэдгийн, бараг энд юу хийж байгаа юм гэх нь холгүй байна. /яг л хэрэгтэн байцааж байгаа юм шиг хахир хүйтэнээр асуув/
Би ч захиа авчирж өгсөнд нь баярламаар байсан ч, тэр харьцаанд нь үнэн дургүй хүрэв.
- Би наад захиаг чинь авахгүй, ажил дээр чинь очиэ байцаагдаж байгаад авъя гээд хаалга хаасандаа.

Үнэндээ тэр цагдаа хариуцлагтай хандсан ч, хахир хүйтэн өнгө аяс, нүүррүү тусгасан гар чийдэн нь үнэндээ надад таалагдсангүй, авир муутай МОНГОЛ ЦАГДАА мин уу
Бичсэн: Тайж | цаг: 21:30 | БУУЗ ХУУШУУР
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


Угаасаа ч бишээ. Бид нарыг жоохон байхад зүгээр л байдаг байсан шүү дээ. Манай багш нар лав их гоё ааштай байсан. Үзүүлж байсан эмч нар ч бас. Одоо л ийм болоод байна... санаа зовох
Бичсэн: Зочин цаг: 12:26, 2009-07-06 | Холбоос | |


Manai Mongolchuud ugaasaa haritsaa muutai undesten yum bish uu!Gemt heregtentei haritsdag tsagdaa baitugai 1-r angiin bagsh,emch nariin haritsaa aimar yahir muuhai shdee.
Бичсэн: Зочин цаг: 09:00, 2009-07-06 | Холбоос | |


Сэтгэгдэл
Ямар ч тохиолдолд би гэртээ байгаа хүн, тэр цагдаа надад хүндэтгэлтэй хандах ёстой байсан. Гэтэл тэгээгүй, би тэднийд ороод чи муу юу юм нэрээ хэл гээд зогсвол амьд буцаж гарахгүй байх л даа
Бичсэн: Тайж цаг: 12:55, 2007-05-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
аан мэдкү мэдкү гэцүү шүү
Бичсэн: 300-н блог цаг: 12:25, 2007-05-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
манай цагдаа биднийг хамгаална
Бичсэн: хундага цаг: 12:06, 2007-05-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
харин тийн зарим цагдаа нар аймар харицаатай шоо. 9р ангид байхад манай сайн найзийн гэрээс өвөөгийнх нь баахан одон медалнуд нь алга болоод тэр өдөр нь гай болж гэрээр нь ороод гарцан байсийн. намаиг цагдаад өгөөд би бүтэн өдөржигнөө зодуулснаас болоод цагдааг үзэхээ больсоон. хогийн гарууд аваагүй гээд бхад авсан гээд зодоод бсан
Бичсэн: 300-н блог цаг: 10:46, 2007-05-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
Харин энэ зарим цагдаа нар яг тийм балиар харьцаатай. Манай найз охиныг нэг цагдаа гудамжинд зогсоосноо хүүе танилций нэрээ хэл гэсэн гэнэ. Тэхээр нь өнөөх маань цагдаа л юм болохоор нь сүнсээ зайлтал айгаад нэрээ хэлчиж. Тэгсэн утас мутас байвал дугаарыг нь хэл гэсэн гэнээ. Тэр хоооронд найз маань жаахан ухаан ороод, бодсон чинь дургүй нь хүрээд дуу ч гарахгүй эргээд алхцан гэсэн. Тэгсэн араас нь уучилаарай гээд орилсон гэж байгаам. Уучилаарай гэдэг нь хүртэл аймаар зандарсан өнгөтэй, уучлахгүй бол дэмий шүү гэжийгаам шиг сонсогдсон гэсэн. Уг нь жаахан л залуу байсан хэдий завандаа тийм муухай болж амжиж байнаа гээд л гайхаад л ярьж байсан шүү.
Бичсэн: yuki цаг: 10:07, 2007-05-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)