2007-05-27
ТУРШААД ҮЗ
За залуусаа энгийн боловч миний амьдралд багагүй тус болдог шинэ санаа олох аргаасаа хуваалцахаар шийдлээ.

Хүмүүс тулгамдсан янз бүрийн асуудалууд байдаг, тийм үед ихэнх хүмүүс тэвдэж сандарсанаасаа айсанаасаа, аргаа олооогүйгээсээ болж ашигтай шийдэл, шийдвэрт хүрч чаддаггүй.

Тэгвэл үүнээс гарах энгийн аргуудын нэг бол санаанд орсоноо жагсаах арга юм.
Жишээ нь мөнгө /нөгөө л мөнгө хэхэ/ яаралтай хэрэгтэй боллоо гэж бодоё.
Тэгвэл "Яанаа надад би яаж мөнгө олноо, одоо яахвээ, яахвээ" гэж самгардахын оронд "Надад мөнгө олох /гэхдээ зөвхөн өөрийн хөдөлмөрөөрөө/ ямар боломж байна" гэж өөрөөсөө асуугаад хариултыг нь гарт таарсан цаасн дээрээ бич, дор хаяж 10 бичихээс нааш битгий зогсоорой, хамгийн шилдэг байж болох аргыг гэнэт олсон ч бай 10 хүрээгүй бол бүү зогс, ингээд эхнээс нь дахин харж аль нь хамгийн эрсдэлд багатай, биелэх боломжтойг бодож тунгаагаад тэр аргаа хэрэглээрэй.

Хэрвээ дээрх 10 дотор олигтой юм олдоогүй бол хэлбэрийг нь арай өөрчлөөд "мөнгө зээлэх" арван хүний нэрийг жагсааж бичиж болно.

Бүр болохгүй бол "Дэлбэлэх 10 банкны" нэрийг бичээрэй. За тоглосон юм, банк л дэлбэлж болохгүй шүү.

За залуусаа энэ бол бүхнийг шийдэх арга биш л дээ. Гэхдээ бага ч болов тус болно.
туршаад үзээрэй.
Бичсэн: Тайж | цаг: 21:08 | ШИНЭ БОЛОМЖ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
гоё гоё
Бичсэн: зочин цаг: 23:55, 2007-06-06 | Холбоос | |


Сэтгэгдэл
таалагдсан бол яамайдаа
Бичсэн: Тайж цаг: 23:00, 2007-06-06 | Холбоос | |


Сэтгэгдэл
яг цагаа олсон тусламж боллоо шүү. баярлалаа
Бичсэн: 300-н блог цаг: 20:46, 2007-06-03 | Холбоос | |


Сэтгэгдэл
санаж байхад илүүдэхгүй юм байна.
Бичсэн: Tji цаг: 20:41, 2007-06-03 | Холбоос | |


Failure to plan is a plan to failure
гэдэг шиг дажгүй зөвлөгөө байна шүү! winking Brainstorm хийж байх ч овоо үр дүнтэй аргын нэгд ордог юм
Бичсэн: gtt цаг: 19:19, 2007-06-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)