2007-05-27
ХҮЙН ЭЭЖЭЭ БАЯРЛУУЛАВ
Өчигдөр буюу 2007 оны 05-р сарын 26-нд 27 жилийн өмнө намайг эх барьж авсан тоссон ээжээ баярлууллаа. Тоссон ээжийн маань оршин суудаг багийн ахмадын зөвлөлөөс "Хүйн ээж" хэмээх алдар тэмдэглэх баяр хийхэд нь очлоо.

Миний хувьд яаж баярлуулахаа мэдэхгүй үнэндээ бантаж байсан ч манай ажлынхан туслаж би ч хүйн ээжээ хөөрхөн баярлуулсан. Хүн болгон өөрийн чинь бэлэг хамгийн гоё байсан гээд байхаар нь нэг санаа амарлаа.

Юу байсан бэ? гэвэл
Ээждээ өргөх дуун цомирлог нэртэй ээжийн тухай 16 дуутай СД бичиж хайрцаг, СД, аппиш дээр нь Хүйн ээждээ гэж буулгаад /нэртэй/ нь, тэгээд Тэрэлжид байдаг "Ачлал" амралтанд 7 хоног амрах эрхийн бичигтэй өгсөн.
Их баярлсандаа хөөрхий.

Үнэндээ өөрт нь зориулаад СД гаргасан юм шиг л хүүхдүүд нь хүртэл Та та гээд гүйгээд байсан.

Та нар минь ч гэсэн эх үрсийн баяраар ээжийг бас ХҮЙН ЭЭЖ ээ баярлуулаарай.
Бичсэн: Тайж | цаг: 10:15 | БУУЗ ХУУШУУР
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)