2007-05-24
МӨНГӨ БА ЗОРИЛГО
4. МӨНГӨН БА ЗОРИЛГО

Бид яагаад мөнгөний тухай яриад байгаа юм бэ? Мөнгөтэй байх мөнгөгүй байхын ялгаа юундаа байгаа юм бэ? Тун энгийн асуултууд . . . гэтэл үүнд хариулах гэж бид маш их цаг үрдэг шүү дээ. Гэтэл хариулт маш энгийн, би сайхан амьдрах гэсэн юм гэсэн хариулт бий. Сайхан амьдрахад хангалттай мөнгө хэрэгтэй. Тиймээс л бид мөнгийн тухай яриад байгаа юм.

Тэгвэл Хангалттай мөнгө гэж хэдий хэр мөнгө юм бэ? Бид үүнийгээ тооцоолж чаддагүй. Тооцоолж Чаддагүйгээс баяжиж чаддагүй юм. Гэтэл үнэндээ ингэж тооцоолоход математикийн хүнд бодлогууд бодох шаардлагагүй. Зүгээр л нэмж хасаад, үржүүлж хуваахад л хангалттай.


Юуны түрүүнд сайхан амьдрах гэж яг юу вэ гэдгээ бодоё.

Жишээ нь Би 10 жилийн дараа сайхан гэр бүлтэй, хүүхдүүдтэй, 2 давхар байшинтай болно, 3 машинтай болно гэх мэтээр төсөөлөх хэрэгтэй, тэгээд бодоод үз, үнэнийг хэлэхэд байшин гэдэг амьдралын төлөвлөгөөнд хамгийн том орон зай эзэлдэг,

Иймэрхүү маягаар төсөөлөөд үзэхээр 10 жилийн дараа сайхан амьдрахад дор хаяж 100 сая төгрөг хэрэгтэй болно /байшин 75 сая + машин 30 сая/ тэгээд бас бус зүйл хэрэгтэй байх.

За одоо 100 саяаа 10 жилдээ тэнцүү хуваах хэрэгтэй, тэгэхээр жилд 10 сая, 10 саяаа 12 сард хуваахад сард дор хаяж 800 мянган төгрөг олох хэрэгтэй болно биз. Бүр цаашлаад 800 мянгаа 30 хоногт хуваахаар өдөрт 30000 төгрөг олж байх хэрэгтэй болох нь байна. Үнэхээр давахгүй даваа байгаа биз. Гэхдээ энэ бол зүгээр л математик тооцоо, анх би энэ их тоог хараад би барахгүй юм байна гэж бодож байлаа. /Үнэндээ цаана нь 5 жилийн запас байгаа л даа/

Гэхдээ өнөөдөр би өдөрт 30000 олохгүй байлаа ч үүний төлөө зүтгэж чадвал магадгүй 5 жилийн дараа өдөрт 300000-ыг цэвэр олдог ч болох юм бил үү гэж өөрийгөө зоригжууллаа.

Үнэнийг хэлэхэд би энэ тухай их бодсон, тэгээд нэгэн амжилтанд хүрсэн хүний түүхийг нэлээд халсан үед нь яриулсан чинь тэр хүн өөрөө ч мэдэлгүй нээлттэй хийсэн байх юм.

Тэр хүн нэг найзтайгаа мөнгө хатуу үед банкнаас 100000, 100000 төгрөг зээлээд хужааруу ганзаганд явжилдээ. Хоёулаа анх удаа явж байгаа тул баахан хэрэггүй жигсэн өмд авчраад шатсан байна. Тэгээд анхны юм дандаа бүтэлгүй байдаг дахиад явъя гээд дахиад 100000, 100000 зээлээд явж, дахиад шатаж 3 дах удаагаа найз нь хэлжээ "Би анх 100000 зээлж байхдаа бүтэн нуглаад 200000 тай болно гэж бодож байлаа гэтэл 2 яваад 200000 шатаад ирлээ. Одоо болъя мөрөөрөө ажлаа хийе" гэжээ, харин нөгөө нөхөр дотроо шал өөр юм бодож явсан байж, тэр хүн би эхний 2 жилдээ ганзганд явж байгаад 3 дах жилээсээ өөрийн гэсэн дэлгүүртэй болно, тэгээд өдөрт биш юм аа гэхэд 7 хоногт 100000 цэвэр олдог болно гэж төлөвлөсөн байж л дээ.
Тэгээд яахав нөгөө найз нь шантарч, харин ах хүү "Би 3 жилийн дараа 7 хоногт л 100000 олдог болох юм чинь 2 долоо хоногийн орлогоороо шатаа л биз" гээд дахиад явж, нэг мэдэхэд 2 жил өнгөрч ах хүү дэлгүүргүй нээж чадаагүй Дэнжийн 1000 -ын зах дээр өмд зардаг 3 лангуутай болжээ, харин дахиад 1 жил болоход нөхөр анхныхаа дэлгүүрийг нээсэн гэнэ.

Ах хүүгийн яриа надад зориг өгөх нь тэр, ямар ч байсан жижигхэн зорлиготой хүн хол явдаггүй юм байна, багахан бэрхшээлд сөхөрдөг юм байна, харин алс хэтэд том зорлиго тавьсан хүн өнөө маргаашын жижиг зовлонг үл ажран, зөвхөн урагш тэмүүлдэг юм байна гэдгийг ойлгосондоо.

10 жилийн дараа би өөрийн мөрөөддөг шиг байшинтай, машинтай болж чаддахгүй ч байж болноо гэхдээ ямар ч байсан 3 өрөө байртай, хөл дүүжлэх унаатай байна гэдгээ мэдэж байна.

Хүмүүс ярьдаг Их санвал бага хүртдэг гэж, үнэндээ Их санааны бага хүртээл нь багахан санааны ихээхэн хүртээлээс хавгүй илүү байх нь мэдээж шүү дээ.

Та энэ туршлагыг туршаад үзсэнээр хий хоосон мөрөөдөгч болчихгүй, харин ч амьдралдаа хүрэх амжилтынхаа зүг чигийг олох болно.

Залуусаа Ихийг мөрөөдөж ихийг хүртэе.

Амжилт хүсэе.

Бичсэн: Тайж | цаг: 17:23 | САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


Санал нэг байна
Тодорхой, ойлгомжтой гоё бичлэг байна.
Монголд байхдаа (ахлах ангидаа) хялбар аргаар мөнгө олох арга хайж, сүлжээхний бизнэст хальт орсон юм.Тэр үед тухайн бизнэсийг толгойлж байсан эмэгтэй надад хандаж "ойрын 2 жилд чи ямар амжилтанд хүрмээр байгаагаа 10н зүйлд ангилаад бичээд ир" гэж хэлж байсан. Би ч яахав арван жилийн хүүхдийн толгойгоор : өөрийн компанитай болох, хэдэн зуун мянгын орлоготой болох, сайхан найз залуутай болох маягаар бичиж өгсөн... 2 жил өнгөрч төлөвлөж байсан зүйлс маань биелээгүй ч "Их санааны бага хүртээл нь багахан санааны ихээхэн хүртээлээс хавгүй илүү" гэдгийн баталгаа болж гадаадад суралцах хүслээ биелүүлж чадсан.
Зүгээр л мөрөөдлөө бодож суух биш, ядаж цаасан дээр буулгасан нь илүү биелэх магадлалтай гэж бодож байна.
Урт сэтгэгдэл болчнхлоо. Уучлаарай.
Бичсэн: Өжа (зочин) цаг: 02:41, 2007-06-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
яг зөв.

Их санааны бага хүртээл нь багахан санааны ихээхэн хүртээлээс хавгүй илүү

гэдэгтэй санаа нийлж байна.
Бичсэн: 7zurshil цаг: 14:03, 2007-05-27 | Холбоос | |


Сэтгэгдэл
Зааа ёстой санаа нэг байнааа. Хэрэгжүүлнээ.
Бичсэн: yuki цаг: 14:12, 2007-05-25 | Холбоос | |


Сэтгэгдэл
би өөрийн чинь анхны бичлэгүүдээс эхлээд хэрэгжүүлэх гээд үзээд л байгаа.үр дүн гарвал бусадтайгаа санал бодлоо хуваалцнаа. өөртэй чинь ч гэсэн. гэхдээ хурдан үр дүн гарахгүй л байхдаа
Бичсэн: 300-н блог цаг: 13:55, 2007-05-25 | Холбоос | |


Их дажгүй болжээ.
Санаа авмаар бичлэг болжээ. Нээрээ нэг алс хэтийн зорилго тавиад хичээвэл ч болно шүү.
Виртуал гарын драйвэр чинь бас их зүгээр болж.
Бичсэн: цаг: 13:07, 2007-05-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)