2007-05-22
МОНГОЛ АХАН ДҮҮС
Монголчууд бид дэлхий дээр 2 саяуулханаа юм шиг л бодож ирсэн цаг саяхан.
Үнэн хэрэгтэй Дэлхийн өнцөг булан бүрт 60 гаруй сая Монголчууд, Монгол угсаатан амьдарч байдаг билээ. /Энэ талаар маргах хүн байвал цаг гаргаж болно/

Өнөөдөрийн хувьд тэдний нэгээхэн хэсэг, хүмүүс тэр бүр мэддэггүй Афганистаны Хазарчуудын тухай мэдээлэлийг хүргэх гэсэн юм. Гэхдээ эхлээд та бүхэн дараах сайтад зочлоод үзээрэй, тэгээд сэтгэгдэлээ бичнэ үү. www.hazara.net

Та бүхэнд төрсөн сэтгэдэл дээр үндэслэн Афганистаны Монголчууд буюу Хазарчуудын түүх, нийгэм соёл, ахуй, одоогийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээ...
2007-05-22
ШИНЭ БЛОГИЙН МЯЛААЛГА
Таминээ, блог бичээд багагүй хугацаа өнгөрчээ, анхны блогоо яахоо360-ийн дүрэм зөрчсөн гээд хусуулахдаа /шууд л делете хийсэн байсандаа хөөрхий/ дахиж блог бичихгүй гэж амалж байсанаа санасан чинь одоо эргээд блог бичээд сууж байх юм.

За тэрч яахав, сэтгэгдэл гэдэг юумыг энд БлогМН дээр л авч үзэж байна. Сайхан юм. Яахоо360 дээр бичлэгээ өөрөө өөртөө л зориулж бичдэг байлаа.
Үнэнийг хэлэхэд сэтгэдэл байна уу? Үгүй юу гэж яаг л 21 татахын дайны юм болж байна.

Залуусаа Шинээр блог нээсэн хүмүүст шинэ блогын МЯЛААЛГА өргөж сэтгэгдэл бичиж байя л даа.
Тэгвэл олон хүн урам зоригтой блогоо б...
2007-05-22
МӨНГӨ БА ТЭВЧЭЭР
Миний сүүлийн бичлэгийг цөөхөн хүн уншсан бололтой, гэхдээ Юуки сэтгэгдэл бичихдээ урам өгсөнд баярлалаа. Тиймээс дараагийн цувралыг бичиж байна.

2. Мөнгө ба тэвчээр

Мөнгөтэй харьцах гэдэг том урлаг гэж хүмүүс ярьдаг, үнэндээ ингэж ярихаар л хүмүүс нээх том юм бодоод, тэгээд энэ талаар бодохоосоо ч айдаг, төвөгшөөдөг билээ.
Гэтэл үнэн хэрэгтээ мөнгөтэй харьцах гэдэг том урлаг маань маш өчүүхэн зүйлээс эхэлдэг. Юуны түрүүнд мөнгө гэдэг тийм ч хүчтэй, агуу зүйл бус, харин ч Бид мөнгөнд ихээхэн хүч чадал өгдөг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Яагаад гээч, яагаад гэвэл "Бид мөнгөөр бүхнийг ший...
2007-05-21
МӨНГИЙГ ЗАХИРАХУЙ.
1. АНХНЫ АЛХАМ

Олонх хүмүүс цаг үргэлж мөнгөний бэрхшээлд орж байдаг. Тэр хүмүүсийн нэг би юм, магадгүй та ч бас байж болно.
Миний хувьд мөнгөний бэрхшээлтэй байдаг ч үүнийгээ "БЭРХШЭЭЛ" гэж бодохоосоо "байдаг л зүйл" гэж боддог маань бусдаас арай ялгагдах болов уу?
Ихэнх хүмүүс мөнгөний бэрхшээлээсээ, мөнгөгүйгээсээ болж мөнгө гэдэг амьдралыг орвонгоор нь эргүүлэх хүчтэй агуу зүйл гэж боддог.
Тэд "Би мөнгөтэй байсансан бол амьдралынхаа хамаг эрээн бараа, саад тодтгорыг үлдээн хөөж чадна" гэж яг л салхи үүлийг хөөн зайлуулдагтай зүйрлэн боддог.
Гэтэл үнэн чанартаа тийм биш гэдэгийг ихэн...
2007-05-18
ЯПОНЧУУДЫН ХИЙСЭН ЧИНГИС ХААН КИНОНЫ ТУХАЙ
Энэ зун Япончуудын сүр дуулантай хийсэн Чингис хаан киног та бүхэн санаж байгаа байх. Өянөө мөнгө төгрөг, хөрөнгө хүч зарсан, сайн найруулагч, продюсорууд хийсэн юм чинь сайн кино болсон байгаа гээд гарахаас нь өмнө магтаалын үг тасраагүй.
Гэтэл Их сансан газар 9 шөнө хоосон гэгч болох нь тэр. Үнэн хөгийн гэж хэлэхэд хаашаа юм ер нь л хөгийн болсон байна. Үүнийг маш олон хүн хэлнэ байх.

Үнэхээр л Сосорбарамын хэлдэгээр дүр болгоноос нь Япон хүний үнэр үнэртээд байх юм.
Та гадныхан биднийг, их хааныг маань хэрхэн дүрсэлж, Монголын түүнийг хэрхэн гуйвуулсаныг эндээс харж болно.

Энэ кин...
2007-05-18
YAHOO WIDGET -ИЙН ТУХАЙ
Сүүлийн үед хүмүүс Vista -гийн тухай их ярьж, эхнээсээ хэрэглээд эхэлчихжээ.
Харин XP -гээс салах дургүй, салж чадахгүй байгаа хүмүүст зориулж олон THEME, STYLE гарсан байна. Гэвч эдгээр нь зөвхөн өнгө төдий бөгөөд таны цаг хугацааг хэмэх, таньд ашигтай байх нь үнэндээ хомсхон юм. Тиймээс та бүхэндээ арай ашигтай, бас сонирхолтой Yahoo Widget-ийг санал болгож байна.
Yahoo Widget нь танй компьютерийн дэлгэцийг үзэмжтэй харагдуулахын зэрэгцээ Интернэт хэрэглэж байх үед таньд хүссэн мэдээлэлийг тань гаргаж өгч байх бөгөөд телевиз үзэж ч болох юм.
Ингээд Yahoo Widget-ийг http://widgets.yahoo.c...
2007-05-18
НЭГЭН ШИНЭ БОЛОМЖ
Залуучуудаа манай оронд "Хөгжлийн зах" хэмээх Дэлхийн Банкны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж байгаа юм байна. Тус тэтгэлэгт хөтөлбөрт байгууллага, хувь хүмүүс хэн боловч төсөл бичиж болох бөгөөд хамгийн гол нь "ШИНЭЛЭГ САНАА" гаргасан байх ёстой гэнэ.
Тиймээс ч манай залуучууд үзээд алдах юм бол  "Таныг хүслээ биелэл болгоход зарцуулах 5000 доллар" -ын тэтгэлэг хүлээж байгаа гэнэ шүү.

Би хэсэг хугацаанд Улаанбаатарт явж байгаад иртэл ийм мэдээлэл авлаа. Хугацаа нь маш давчуу үлдсэн гэнэ. Юу ч гэсэн тус хөтөлбөрийн www.mongoliadm.mn сайтаар зочилоод үзээрэй.

Амжилт хүсэе....
2007-04-13
АНХНЫ БИЧЛЭГИЙГ ХЭД БИЧВЭЭ ХЭ ХЭ
Ер нь блог нээхэд анхны бичлэгээ л бичих юм бол цаашаагаа урсгалаарай яваад өгчихдөг гэж үэнэ байхаа, надад анхны бичлэг л хамгийн хэцүү байдаг юм. Тэгээд цаашаагаа бол ч болноо хөө.
Миний хувьд барсхот.ср.мн-ийг дуусгах гээд ажил үнэн амжихгүй юм.
Гэхдээ 7-р сарын 1 гэхэд бүрэн дуусгана гэж бодож байгаа. Ёстойл хоол болтол шийр зугаа гэгчээр вэб дуустал блогоороо мэдээ мэдээлэл өгч байхаар шийдлээ.
Ер нь сүүлийн үед блог үнэн сак болжээ.
За олон сонирхолтой юм бичнэ
э....