2007-05-22
МӨНГӨ БА ТЭВЧЭЭР
Миний сүүлийн бичлэгийг цөөхөн хүн уншсан бололтой, гэхдээ Юуки сэтгэгдэл бичихдээ урам өгсөнд баярлалаа. Тиймээс дараагийн цувралыг бичиж байна.

2. Мөнгө ба тэвчээр

Мөнгөтэй харьцах гэдэг том урлаг гэж хүмүүс ярьдаг, үнэндээ ингэж ярихаар л хүмүүс нээх том юм бодоод, тэгээд энэ талаар бодохоосоо ч айдаг, төвөгшөөдөг билээ.
Гэтэл үнэн хэрэгтээ мөнгөтэй харьцах гэдэг том урлаг маань маш өчүүхэн зүйлээс эхэлдэг. Юуны түрүүнд мөнгө гэдэг тийм ч хүчтэй, агуу зүйл бус, харин ч Бид мөнгөнд ихээхэн хүч чадал өгдөг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Яагаад гээч, яагаад гэвэл "Бид мөнгөөр бүхнийг шийдэх гэж оролддог" тиймээс ч мөнгө бүхнээс хүчтэй болж чаддаг.
Үүний нэг жишээ бол "Та маш их мөнгөтэй авдар тэврээд эзгүй арал дээр орхигдож гэж боддоо"
Та аврагдах ямар ч найдлаггүй байхад та тэр мөнгийг зүгээр л цаас гэдгийг мэдрэх болно.

Үүнтэй нэгэн адил заавал эзгүй арал дээр хаягдалгүй мөнгийг хүчгүй болгож бид чадна. Маш амархан, жаахан тэвчээр л хэрэгтэй. Та үүнийг туршаад үзмээр санагдвал дараагийн зөвөлгөөг хэрэгжүүлээд үзээрэй.

Та яг одооноос 10-т, 20-тын бутархай дэвсгэртээр төлбөр хийхээ болих хэрэгтэй. Харин хэзээ ч, хэнээс ч 10-т, 20-тын дэвсгэртээр хариулт авахаасаа бүү татгалзаарай. Хэн нэг нь таны мөнгөний хариултанд 10-т, 20-т төгрөг өгвөл авчил орхи, гэхдээ түрийвчиндээ битгий хийгээрэй, зүгээр л арынхаа халаасанд хийж орхи. Оройн нь гэртээ очоод арынхаа халааснаас ямар нэгэн саванд юм уу, орныхоо гудасны завсар, гутлын хайрцаг, ер нь хаана онгорхой сав байна тэндээ хийж орхи.
Энэ мөнгө чинь өдөр бүр олон болсоор байх болно. Гэхдээ хэзээ ч үүгээр төлбөр хийж болохгүй шүү.
Та тамхи татдаг байлаа гэхэд тамхины мөнгөгүй болсон ч үүндээ бүү хүр.

Миний хувьд тамхигүй болсон үедээ байж суух газараа олдоггүй байсан ч хэзээ ч тэр мөнгөндөө хүрч байгаагүй. Харин ч тамхигүй болсон үедээ нээх их бачимдахгүй болсон доо. Тэвчээд л өнгөрдөг.

Нэг мэдэхэд энэ мөнгө тань 5000, 10000 болсон байх болно. /Гэхдээ 10000 болтолоо 2 сар болдог юм./ Энэ үед нь л харин нөгөө мөнгөө бүхэл мөнгө болгуулаарай. Одоо харин үрж болно.

Хэрвээ та ингэж чадвал дараачийн удаа 50-тын дэвсгэртийг гүйлгээнээс гаргах гээд үзээрэй.
Тэрний дараа 100-тын дэвсгэртийг гүйлгээнээс гаргаарай.

Энэ нь хуримтлал үүсгэж байгаа хэрэг гэж та ойлгож болохгүй шүү. Харин ч та маш бага зардалаар тэвчээр, зорьсондоо хүрэх эрмэлзэл, зарчимч байдалд сурч байгаа хэрэг юм. Нөгөө талаас та Мөнгийг зах зээлийн ханшаар нь бус өөрийнхөөрөө үнэлдэг болох юм.

Залуусаа үүнийг туршаад үзээрэй.
Бага зүйлээс их юм сурж болно.

Амжилт хүсэе.
Бичсэн: Тайж | цаг: 16:00 | САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Би бүүр задгай юм харагдуул үркээд байдагшд. Үрэгдэхгүй бол айлын хүүхэд этэрт өгчдийшд. Одоо тэгжаахгүй эээ.
Бичсэн: yuki цаг: 10:01, 2007-05-23 | Холбоос | |


Сэтгэгдэл
ёстой ийм арга туршиж байгаагүйм байна. харин ч худалдаа хийхдээ аль болох задгай мөнгөө өгөөд байдагийн. ирэх сард туршиж үзнээ
Бичсэн: lazulum цаг: 20:09, 2007-05-22 | Холбоос | |


Сэтгэгдэл
сонин юм.. би ч тийм задгай мөнгө байхгүй гээл явжийдаг баян хүншд хх яс юман дээр тэр 10 төгрөг чинь ч ховор олдхым баян байсан бол тамхи таткүй юу winking сонин сонин хоббитой хүмүүс байхымаа. Фриска бас тэгдэг юмуу.. тэхдээ тоолоод 10000 болчихоор мангар кайфтай байхдаа...
тэгж үздэг ч юм билүү..
Бичсэн: dvd цаг: 20:04, 2007-05-22 | Холбоос | |


Сэтгэгдэл
тиин. Гоё юм байна. Би тэгж байнаа. Дандаа худлаа самарканд гэж бодоод үрээд байдаг юм. Хэрэгжүүлвэл сонирхолтой л юм байна.
Бичсэн: tungaamaa цаг: 18:34, 2007-05-22 | Холбоос | |


Сэтгэгдэл
Би тэгдийншд, зөв юм хийдийн байнашд...нэг флоппины хайрцаг байдын, флоппи хэрэглээнээс гараад тэгэнгүүт нь би самарканд чихээ л, 10,20-тууд. Заримдаа багтахаа больчдийн, тэгэнгүүд 500 юмуу 1000-г цуглуулаад юм авчдийн, ер нь бол 2000-3000 төгрөг байнга байжийдийшдhappy
Бичсэн: Friska цаг: 16:34, 2007-05-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)