2007-06-04
ХҮҮД ТУСЛАЯ
Ян одоо миний өмнө Өглөөний сонины 2007,05,31 ний дугаарын 5-р нүүр дэлгээтэй байна.

Энд юу гэнэ юэ? ХЗХ-НЫ ХОХИРОГЧИД ХАНДИВЫН ДАНС НЭЭЖ ИРГЭДЭЭС ХАНДИВ ЦУГЛУУЛЖ ХОХИРОЛОО ХАГАСЛАНА гэж бичжээ.

Болж үз таминь, эд чинь  үнэнийг хэлэхэд ХЗХ-ууд дампуураагүй бол хадаглуулах мөнгөгүй манийгаа тоох ч үнүй байх байсан даа.

Магадгүй ээ, өрөвч нимгэн сэтгэлтэй Монголчууд маань тэдэнд туслаж магадгүй л юм.
Гэхдээ л би тэднийг дэмждэггүй.
Зах зээл өндөр хөгжсөн оронд аливаа банк, санхүүгийн хөрөнгө оруулалтын байгууллагад мөнгө хадгалуулах  /хадгалуулах ч гэждээ хөрөнгө оруулалт хийх гэвэл зөв байх/  нь эрсдэлээ тооцож, ашгаа харсан бизнесийн хөрөнгө оруулалт юм гэдгийг манайхан ойлнох ёстой.

Аливаа хөрөнгө оруулалтыг хийхэд хөрөнгө оруулагчийн зүгээс бизнесийн орчин, зах зээлийн үнэлгээ, хууль эрх зүйн таатай орчин, ирээдүйн хөгжлийн хандлага гээд олон талаас нь харж байж хөрөнгө оруулалтаа хийдэг баймаар.

Тэгэхээр Гэнэтийн их ашиг харж бодлогогүй хөрөнгө оруулалт хийсэн энэ иргэдийг хохь гэж хэлэхэд муухай ч, үнэндээ зах зээлийн нийгмийн хуулиар хохь л болж байна.

Харин ч энэ сонины хамгийн арын нүүрэнд  "ГАЛЫН АЮУЛЫГ СӨРЖ ДҮҮ НАРЫНХАА АМИЙГ АВАРСАН ХҮҮД ТУСАЛЦГААЯ" гэсэн өгүүлэг байна.

13 хан настай Дарханбаатар хүү дүрэлзэх галын дундуур өөрийн биеийг түлэгдэж, шатаж буйг үл хайхран  2 дүүгээ аварчээ. Одоо энэ зоригт хүү маань Гэмтэл согогын эмлэгт 65 хувийн түлэндэлтэй эмилүүлж байгаа юм байна.

Харин ч энэхүүд туслахад гар татах юм алга. Бүгдээрээ туслаарай.
"МОНГОЛ ШУУДАН" БАНК 1100596432 данстай юм байна шүү.
Ийм л хүүхдүүд ирээдүйд эх орныхоо өмнөөс галд орохоос ч буцахгүй эх орончид байхсан.

Би тусланаа, харин та . . .
Бичсэн: Тайж | цаг: 11:00 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Хаарин тийн
Мөнгө бол мэдээж ах намын халаасанд шургацан. Харин тэдний хариуцлагийг татвар төлөгч энгийн иргэд хүлээх бололтой. Тун удахгүй.
Гэхдээ энэ тэнэг хадгаламж зээлийн хоршооний хуулиас болоод мөн ч их хүн хохирч бн даа. Иргэний дайны дайтай болж бн ш дээ, үнэндээ. Гэтэл тэр хуулийг санаачлаад, батлаад мөнгийг нь хуваагаад идцэн гарууд нь төрийн нэрийн ард таг нуугдаастай. Эздийг нь шоронд хийгээд ч санаа нь амрахгүй л бн. Одоо тэр хураагаад авцан хөрөнгөө хуваагаад хохирсон хүмүүстээ өгөхгүй л бгаа биз дээ. Цаана нь өөр нэг сонирхол бас бн л гэсэн үг дээ. Зүгээр л эздийг нь хорисноор энэ олон хүний нүдийг хуурах л гэж хичээж бн. Үл хөдлөх зөндөө л хөрөнгө хураасан гэсэн. Алтан гэдэг ганц хүүхнээс л доор б/гааз дээ? Манай төр гуай.
Бичсэн: molor цаг: 15:15, 2007-06-04 | Холбоос | |


Сэтгэгдэл
утгагүй юм. хандив цуглуулаад байхдаа яахав дээ... арга ядсан л хүмүүсийн эцсийн арга юм даа. Тэрэнд хандив өргөх дурак байх болов уу? Нэг бодлын өрөвдмөөр л юм.. Гэсэн ч өөрснөө ямар ч аргаар болов тэмцээд тэр идсэн уусан хүмүүсээр нь л төлүүлэх ёстой баймаар. Тэр мөнгө бүгд ор сураггүй алга болчихно гэж байхгүй, хаа нэгтэй гадаадын банкинд л байж байгаа биз...
Бичсэн: xvv цаг: 13:11, 2007-06-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)