2007-05-31
МӨНГӨ БА ГЭР БҮЛ
Сүүлийн үед ажил ихтэй байгаа болохоор бичлэг бичих ч зав хомс байлаа. Мөнгөний тухай цувралуудаа "САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ" гэж ангилаад, нэг дор цуглуулчихлаа.

Саяхан би нэг онигоо гэмээр бодит үнэн ч гэмээр юм сонслоо. Зар гэнээ.
"Бэлгийн сонирхолтой залуу, мөнгөний сонирхолтой эмэгтэйтэй танилцана" гэнэ. үүнээс улбаалаад дараагийн бичлэгийнхээ сэдэвийг сонголоо.


5, МӨНГӨ БА ГЭР БҮЛ

Мөнгөний тухай хүн бүр өөрсдийн гэсэн бодолтой байдаг. Гэхдээ ихэнх хүмүүсийн мөнгөний тухай бодол, мөнгөнд хандах хандлагад эргэн тойрны хүмүүс, тэр дундаа гэр бүлийнхэний нөлөө маш их байдаг.

Та мөнгөний тухай ихээхэн эерэг бодолтой байдаг байлаа ч таны гэр бүлийн хүн тэс хөндлөн бодолтой бол та мөнгөтэй холбоотой ямар нэгэн зорилго тавьлаа ч тэр тань тийм ч амархан биелэхгүй байх.

Жишээ нь та нөгө 10, 20-тоо цуглуулж байлаа гэж бодъё, түүндээ огт гар хүрдэггүй, идэвхтэй цуглуулж байтал мөнгөнөөс тань алга болоод байвал яах вэ? Ямар ч урамгүй болно шүү дээ. Нөхөр тань тэр мөнгөнөөс тань аваад тамхи авдаг, эхнэр тань талх авдаг, хүүхэд тань чихэр аваад байвал, таны нөгөө зарчимч байдал, мөнгийг ялах энээ тэрээ будаа болно биздээ.

Тиймээс мөнгөтөй холбоотой аливаа төлөвлөгөө хийхдээ түүнийхээ талаар гэр бүлийхэндээ сайн ойлгуулж, тэднийг өөрийн төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгох хэрэгтэй. эцсийн дүндээ энэ төлөвлөгөө танай гэр бүлийн сайн сайханы төлөө байгаа гэдгийг гэр бүлийхэн тань ойлгох нь чухал шүү.

Харин та хараахан гэр бүлтэй болж амжаагүй бол, дээр нь аль хэдийн амьдралынхаа, мөнгөн хуримтлахын талаар төлөвлөгөөгөө гаргачихсан байгаа бол гэр бүлийн хүнээ сонгохдоо энэ төлөвлөгөөнийхөө талаар урьдчилаж хэлэх хэрэгтэй. Тэгээд "Би ирээдүйгээ хэзээ ч ганцаараа байхаар төсөөлж байгаагүй, гэвч хэн нэгэнтэй нэр цохож төлөвлөж байсангүй, миний төлөвлөгөөний нэгэн хэсэг болооч"  гэж хэлсэн ч болно шүү дээ.

Гэхдээ гэр бүлийн хүн тань яг тань шиг бол бас тиймхэн байх байна. Тиймээс та гэр бүлийн хүнтэйгээ ажил үүргээ хувиарлах хэрэгтэй шүү. Жишээ нь та мөнгө олдог, харин гэр бүлийн хүн тань түүнийг найдварт гарт атгадаг байж болно. Нэг бол та мөнгөн үйлдвэр, харин гэр бүлийн хүн тань хайр халамжын сувилал байх ёстой.

Миний бие мөнгөний төлөө гэр бүлийнхээ хүнийг үнэлж цэгнэ гэж байгаа юм биш шүү, хамгийн гол нь гэр бүлийн хүмүүс нэгэн зүгт харж чаддаг байх ёстой, эс бөгөөс зөвхөн "мөнгө" ч бус заяа тавилан тэр гэр бүлийг хаях болно.

Залуусаа, турших биш хамтдаа хэрэгжүүлээрэй.

--------------------------------------------------------------------
<--- money, family, young, plane, notice ---> search
Бичсэн: Тайж | цаг: 11:49 | САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Сайн уу,

Их хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа. Ялангуяа залуу гэр бүлд хамтран амьдрахад нь бас хамтран хөрөнгөө бий болгоход нь их чухал зөвлөгөө гэж бодож байна.

Нэг нь олоод, нөгөө нь үрээд эсвэл зөвхөн өөртөө ч зарах юм уу ямар нэгэн мөнгөний эх үүсвэрээс үүдэлтэй асуудлууд гэр бүл салалтын томоохон шалтгаан болдог байх.

Нэгэнт л хамтарч амьдарч, нэг зорилгын төлөө байгаа юм чинь нэг чигт л сэлэх хэрэгтэй болов уу. happy
Бичсэн: misty цаг: 16:30, 2007-05-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)