2012-4-9
Аж ахуйн нэгж байгуулах

Аж ахуйн нэгж байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт

Үүсгэн байгуулж буй аж ахуйн нэгжийн хариуцлагын хэлбэрээс шалтгаалахгүйгээр бүх төрлийн хариуцлагын хэлбэрийн аж ахуйн нэгжүүд доорхи материалуудыг нийтлэг бүрдүүлнэ.
Үүнд:

Нэрийн сонголтын баталгаажуулалт – Улсын бүртгэлийн албанд хандаж, өөрсдийн сонгосон оноосон нэр нь улсын хэмжээнд давхардаж буй эсэхийг шалгуулан, давхардаагүй тохиолдолд баталгаажуулна. Хэрэв давхардсан бол өөр онооосон нэрийн хувилбар гарган шалгуулна. Тусгай зөвшөөрөл шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх бол...
2012-2-29
ЗАРЛАЛ
Өнөөдөр буюу Шинийн наймны билэгт сайн өдөр 11.40 цагт Facebook deer Mongoian Small Business групп нээлтээ хийх гэж байгаа тул сонирхсон хүмүүс элсэнэ үү.
Лавлах: Mongolian_SB@yahoo.com 
kibereyes_0202@yahoo.com , guree1998@yahoo.com

2012-2-17
ҮНЭН ҮГЭНД ҮХЭР ӨШӨӨТЭЙ
TUSKA -giin blogoor zochlooroi. tuunii EAGLE TV talaar oguulsen bichleg olon humuusiin metgltseenii sedew bolood baigaag heleh ni zuitei baih. 
Medeej olon hun metgeltsej baigaa ni enehuu sedew yah argagui hondoh sedew baisan gedgiig haruulj baigaa yum. 
Hamgiin gol end TV tuhai oguulj baigaa bolohoos bus Hrist shashiniig shuumjlehiig gol bolgoogui yum. Daraah linkees uzne uu.

http://tuska.blog.banjig.net/post.php?blog_id=5659&post_id=96901#comment-0
2011-12-7
ДӨРВӨН ЖИЛ ӨНГӨРЧЭЭ . . . САЙН УУ. BLOLMN
Сайн уу Блог минь. Тэртээ 4 жилийн өмнө блог нээж нэг хэсэг бичлэг идэвхтэй бичэж байсансан. Ажил төрөл өөрчлөгдөж, интернэт байхгүй болохоор саяханыг хүртэл үнэндээ тиймхэн байлаа. Найзууд минь одоо байгаа л байхдаа Блогтоо. tungaamaa, yuki, 300-н блог, lazulum, 7zurshil , bayasgalan, enkhjin, gereltuya гээд олон найзууд байсан. Нэг үе САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ цуврал бичлэгүүдээ бичиж олон ч сэтгэгдэл урамын үг авсан. Харин одоо найзууддаа хэлэх үг надад байна. Найз нь тэр олон зорилго, мөрөөдлүүддээ бага ч атугай хүрсэн гэдгээ... Найзууд минь эргээд уулзацгаая. Блогтоо. Тэгээд би сониноо б...
2007-10-12
ШАНТАРАХГҮЙ ЗҮТЭГЦГЭЭ
6. ШАНТРАХГҮЙ БАЙХ НЬ АМЖИЛТЫН ҮНДЭС

Нэгэн саятан анх ажилд орохоор нэгэн компанид очжээ.
Цаад компани захирал нь түүнийг доромжилж арван жилийн дараа ирвэл ажилд авч болох юм гэхэд нь
Ирэдүйн саятан маань : Тэгье, харин хэдэн цагт ирэх вэ гэж асуусан гэдэг
Тэрээр хожим нь сая сая долларын хөрөнгөтэй алдартан болсоныхоо дараа
"Бизнесмэн хүн яг л шуудангийн марк шиг байх ёстой, Зорилгодоо хүрсэн бол салахын аргагүй наалдах хэрэгтэй" гэж ярьжээ.

Үүнийг бичихийн учир юу вэ?
Бидэнд нэгэн зуршил гэх үү, муу зан гэх, нэг тийм зан байдаг, тэр бол Бид
1, Өмнө зорилго тавьж чадда...
2007-10-12
АЛТАНЫ ДЭРГЭДЭХ ГУУЛЬ ШАРЛАХУЙ
Би 1996-97 оны үед Заамарын нэгэн алтны компани захирал МУГ-т уурхайчин нэг нөхөрийн сонинд өгсөн өгүүллэгийг уншиж байсан юм.
Тэрээр Японы харъяанд автономит эрхтэй улс болоё. "Алтны дэргэдэх гууль шарлана" гэдэг Бар улсын дагавар улс болвол БАР улс болно гээд бичиж өгсөн байж билээ.
Тэр үед хариу болгож бичсэн зүйлий маань гар ноорог хувийн архиваа ухаж байхад минь гарч ирдэг юм байна.
Гэхдээ энд тэр бичлэгээ биш /жаахан улс төрийн өнгө аястай болсон байсан юм/ оруулах гэсэнгүй харин санаагаа баяжуулж хувь хүний санхүүгийн эрх чөлөөтэй холбож товчхон толилуулая.

7, АЛТАНЫ ДЭР...
2007-7-31
ДЭЛХИЙН ЭНЕРГИЙН ТӨВ

Аяны дөрөө мултлахуй булангын энэ удаагийн дугаартаа та бүхэнд нэгэн сонин содонг дуулгахыг хүслээ.

Дорноговь аймгийн төвөөс урагш 50 орчим километрт Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Хамарын хийд бий. Энэ газар мөн дэлхийн энергийн төв гэгддэг. Миний бодлоор соронзон талбайн идэвхтэй үйлчлэл бүхий газар юм.

Ийм газар дэлхий дээр одоогоор мэдэгдээд байгаа нь 3 бий гэнэ. Үнэхээр энэ газар ирэхээр сэтгэл дагаад ч тэр үү, Шамбалын оронд ирэх шиг санагдаж байсаныг нуух юун.

 

...
2007-7-31
БАЯРЛАЛАА

Өчигдөр үнэхээр гол харлам өдөр байлаа. Би хэрэгтэй файлуудаа устгачихсан. Бүр хардаа форматлаад хаячихсаныг хэлэхүү.

Уул нь надад Undelete төрлийн програмууд байгаа ч форматлсаны дараа түүнд найдах ч хэрэггүй байсан юм. Харин нь Hard disk data recovery  хийдэг тэгэхдээ үнэгүй програмууд хэрэгтэй байлаа. Үнэндээ Freedownload  уудад дандаа Демо хувилбарууд байх юм. Бөөн ажил болж скан хийгээд сэргээх гэхээр актив хийх гээд . . . Надад кракдсан, патч хийсэн програмууд хэрэгтэй байдаг, нэг бол хамгийн багаар бодоход 49,0 ам.доллар тэгээд бас олон улсын төлбөрийн карт хэрэгтэй байд...

2007-7-30
TUSLAARAI
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв унших эрхтэй бол энд дарж уншаарай.
2007-6-27
САЙНШАНД БУЮУ ҮДЭШИЙН ХОТ
Бид баруун өмнийг барин давихсаар байлаа. Тиймдээ ч тэрүү улам халуун болсоор, Дорнодоос авч гарсан 2 хайрцаг ус маань бараг дуусах тийшээгээ хандаж байлаа.

Гэтэл ашгүй Дорноговь аймгийн төв Сайншанд хотод ирэв.

Авсаархан, бас цэвэрхэн хот ажээ. Миний хувьд Сайншанд хотыг ингэж л дүгнэсэн. Үнэхээр цэвэрхэн байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Харин өдрийн цагаар гудамжинд нутгийн хүмүүс их ховор байна. Гэтэл нар бууж бүрэнхий болохын үед гудамж талбайд 8 настай балчираасаа 80 настай буурлууд нь ёстой л хөлтөй нь холхиж, хөлгүй нь мөлхөнө гэгчээр багширч байна.
Арга ч үгүй биз ийм халуун...